З.Хангал “Өглөөний наран“ гитарчин Б.Батбаяр

Зундуйн Хангал нь 1948 оны 4 сарын 27-нд Улаанбаатар хотод төржээ. 1956 онд 4-р сургуульд 1-р ангид элсэн орсон. 1957 онд орос хэл дээр долоон жилийн боловсрол олгох 23-р дунд сургууль байгуулагдахад шилжин суралцаж 7-р ангиа төгсөөд тухайн үеийн жишгээр арван жилийн 24-р сургуулийн 8-р ангид үргэлжлүүлэн суралцаж байв. 1964 оны эхээр Барилгачдын Соёлын Ордонд хөгжимчин шалгаруулж авах зарын дагуу хөгжимчнөөр ажилд оржээ. Тэрээр хөгжмийн ямар ч албан ёсны боловсролгүй, дөнгөж 17 настайдаа “Аяны шувууд” хэмээх төгс мэргэжлийн дуу бичсэн байдаг. Барилгачдын соёлын ордны хөгжимчин З.Хангал гээч хүүг С.Гончигсумлаа гуай өөрөө олж уулзахдаа түүнийг Хөгжим бүжгийн дунд сургуульд ассистент багшаар шилжүүлэхээр хөөцөлджээ. Ийнхүү З.Хангал 1966 онд Хөгжим бүжгийн дунд сургуульд концертмэйстр багшаа
Back to Top